“Хүн төрөлхтний ойрын 10 жилийн сорилт ба Хот төлөвлөлт – Бид бэлэн үү?”
Хот төлөвлөлтийн хэлтэс болон Монголын архитекторуудын эвлэлийн Улаанбаатар хотын салбар хамтран Монгол Улсын зөвлөх архитектор Б.Батжавыг урьж, мэдээллийн цаг зохион байгууллаа.
Тус уулзалтаар эрчимтэй шинэчлэгдэж буй хотжилт, суурьшлын хөгжлийн чиг хандлага, хот төлөвлөлтийг хэрхэн:
Эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэх
Байгаль орчинд ээлтэй байх
Амьдрахад таатай орчин, амьдралын чанарыг дээшлүүлэх
Тогтвортой хөгжлийг хангах
Хотын удирдлага, хүртээмжийг сайжруулах зэрэг чухал асуудлуудын хүрээнд санал бодол солилцож, албан хаагчидтай үр дүнтэй уулзалт хийлээ.
Ирээдүйн хотын хөгжлийг өнөөдрөөс зөв төлөвлөх нь бидний хамтын зорилго юм.