Мэдээ, мэдээлэл

Хот байгуулалт, хотын стандартын газар

2025-04-09

ХОТ БАЙГУУЛАЛТ, ХОТЫН СТАНДАРТЫН ГАЗРЫН ЁС ЗҮЙН ДЭД ХОРООНЫ 2024 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх заалтад байгууллагын ёс зүйн дэд хорооны тухайн жилийн үйл ажиллагааны тайланг өөрийн байгууллагын цахим хуудсанд байршуулж, олон нийтэд мэдээллэнэ гэж заасан бөгөөд Хот байгуулалт, хотын стандартын газрын ёс зүйн дэд хорооны 2024 оны үйл ажиллагааны хэрэгжилтийн тайлантай танилцана уу.

2024-12-10

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян

Анх 1991 онд Эмэгтэйчүүдийн Глобал Манлайлал Хүрээлэнгээс “Охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг жил бүр зохион байгуулах санаачлагыг гаргасан.

Аян нь Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн бүх хэлбэрийг устгах олон улсын өдөр болох 11 сарын 25-наас эхлэн Олон улсын хүний эрхийн өдөр болох 12 сарын 10-ны өдөр хүртэлх 16 хоногийн турш үргэлжилдэг.

Аяны үеэр тохиодог ХҮНИЙ ЭРХИЙН ОЛОН УЛСЫН тэмдэглэлт өдрүүд:

11-р сарын 25-ны өдөр Охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх Олон улсын өдөр

11-р сарын 25-ны өдөр Эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг эрчүүд эв санаагаа нэгтгэж “Цагаан туузатны өдөр”-ийг зохион байгуулах

11-р сарын 29-ны өдөр Хүний эрхийн төлөө тэмцэгч эмэгтэйчүүдийн Олон улсын өдөр

12-р сарын 01-ний өдөр ДОХ-той тэмцэх Олон улсын өдөр

12-р сарын 03-ны өдөр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Олон улсын өдөр

12-р сарын 05-ны өдөр Олон улсын сайн дурынхны өдөр

12-р сарын 10-ны өдөр Олон услын хүний эрхийн өдөр

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян Монгол Улсад:

Монгол Улсад 1997 оноос эхлэн “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-г Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төв санаачлан НҮБ-ын Хүн Амын Сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр өнөөг хүртэл жил бүр тасралтгүй зохион байгуулж ирсэн.

Аяны зорилго:

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх талаар төр засгийн vvрэг, амлалтын хэрэгжилтийг шаардах, нөлөөлөх,

Жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх олон нийтийн ойлголт, оролцоог нэмэгдvvлэх,

Мөн жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд хeвгvvд, эрчvvдийн оролцоог нэмэгдvvлэх,

Хэвлэл мэдээллийн ажилтнуудад жендэрийн мэдрэмжтэй сэтгvvл зvйн нөлөөлөл хийхэд чиглэн зохион байгуулдаг.

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг жил бүр дэлхийн өнцөг булан бүрт НЭГ ӨДӨР, НЭГ ЦАГ ХУГАЦААНД, НЭГ УРИАН ДОР НЭГДЭЖ, тэмдэглэдэг хэдий ч тухайн улс орон өөрийн орны ХАМГИЙН ЧУХАЛ АСУУДАЛД анхаарал хандуулан уриа гаргаж, зохион байгуулдаг.

Тухайлбал Монгол Улсад:

1997 он Хүчирхийлэлгүй өдөр

1998 он Гэр бүлийн хүчирхийлэл Гэмт хэрэг мөн

2002 он Хүчирхийлэлгүй соёл уламжлал, зан заншлыг бий болгоё!

2003 он Хүчирхийлэлгүй амьдрал-Бидний эрх!”

2004 он Эмэгтэйчүүд, охидын эсрэг хүчирхийлэл нь хүний эрхийн зөрчил!

2005 он Эмэгтэйчүүд эрүүл бол хүн тeрeлхтeн эрүүл

2006 он “Хүний эрхийг дээдэлж, эмэгтэйчүүдийн эрхийг хүндэлье!

2007 он Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцье!

2008 он Хүний эрхийг эмэгтэйчүүдэд-Хүний эрхийг бүгдэд!

2009 он Амла, Биелүүл, Шаард!

2010 он Охид, эмэгтэйчүүд аюулгүй байх эрхтэй!

2011-2014 он Бодит хамгаалалт- Хуулийн шинэчлэлт

2015 он Хүн л хүчирхийлэлд цэг тавьж чадна

2016 -2017он Хүчирхийлэлд үгүй гэж хэлье!

2018 он Эерэг БОЛ Г0Ё

2019 он Ойлгоё хүндэлье!

2020 он Яг Одоо!

Хүчирхийллийг цэглэе. Нийгмийг хүн бүрт, ялангуяа охид, эмэгтэйчүүдэд жинхэнэ утгаар ээлтэй, аюулгүй болгоход төр болон төрийн бус, олон улсын байгууллага, иргэн, аж ахуй нэгжүүд нэгдэн эв санаагаа илэрхийлэн тус аянд нэгдэж, бодит өөрчлөлтийг бий болгоход хамтран ажиллаж жилээс жилд хүрээгээ тэлсээр байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

https://www.facebook.com/16DayCampaignMongolia/?ref=pages_you_manage

2024-11-29

ОХИД, ЭМЭГТЭЙЧҮҮД ХААНА Ч АЮУЛГҮЙ-шалтаг бүү тооч

"ОХИД, ЭМЭГТЭЙЧҮҮД ХААНА Ч АЮУЛГҮЙ-шалтаг бүү тооч" уриатай "Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх" 16 хоногийн аянд Нийслэлийн Хяналт шалгалтын газрын хамт олон нэгдэж байна

2024-04-11

Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад зөвлөмж хүргүүлэх тухай

Нийслэлийн Засаг даргаас 2024 оныг “Тохижилт-Бүтээн байгуулалтын жил” жил болгон зарласантай холбогдуулан Нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллах, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, нийтийн эзэмшлийн гудамж талбайд хууль тогтоомж, дүрэм, журам, норм, стандартыг зөрчсөн зөрчлийг арилгуулах, тээврийн хэрэгсэл, явган зорчигчид саадгүй зорчих нөхцөлийг хангуулах, худалдаа, үйлчилгээний байгууллагуудын гадна орчныг хотын стандартад нийцүүлэх талаар хууль, тогтоомж, холбогдох дүрэм, журам, норм, стандартад нийцэж буй эсэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/367 дугаар захирамжийн хүрээнд дараах “Зөвлөмж”-ийг хүргүүлж байна.

1.Авто тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөн, орц гарц хаасан хайс, хашаа, түр байгууламжийг чөлөөлөх, эзэмших, ашиглах эрхтэй газрыг эдэлбэр газрын хилээр татах;

2.Холбогдох эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөлгүй, хот төлөвлөлтийн норм ба дүрэмд нийцээгүй барилга байгууламжийг хууль, тогтоомжид нийцүүлэх, холбогдох арга хэмжээг захиалагч, гүйцэтгэгч, зураг төсөл зохиогчтой хамтран шийдвэрлэх;

3.Нийтийн эзэмшлийн зам талбай, явган хүний замын хөдөлгөөнийг хааж, хотын өнгө үзэмжид нийцэхгүй зөвшөөрөлгүй байрлуулсан түр байгууламж, барилгын өргөтгөл, шат довжоо, төмөр хийцлэлийг буулгаж, анхны хэвийн байдалд оруулах;

4.Хариуцсан талбайд стандартад нийцсэн хогийн сав байршуулах, хуримтлагдсан болон ил задгай үүссэн хог хаягдлыг цэвэрлэж, орчны өнгө үзэмжийг сайжруулах;

5.Эзэмшил газрын зориулалтыг зөрчин хоёрдогч түүхий эд авах цэг үүсгэн орчны бохирдол үүсгэн, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж буй үйл ажиллагааг таслан зогсоох, зөвшөөрсөн бүсэд үйл ажиллагааг явуулах;

6.Хориглосон бүсэд хайрга, дайрга олборлох, барилгын материал үйлдвэрлэл, бетон зуурмагийн үйлдвэрийн үйл ажиллагааг зөвшөөрсөн бүсэд эрхлэх;

7.Байгууллагынхаа гадна орчны стандартыг хангуулж, тусгай хэрэгцээт иргэдийн зорчих нөхцөлийг сайжруулж, налуу зам, халтиргаа гулгаанаас сэргийлсэн шат довжоо, бариул хийх;

8.Орчны өнгө үзэмжийг сайжруулж, эзэмшил, ашиглалтад буй барилга, байгууламжийн гадна фасад шинэчлэх, угааж цэвэрлэх, засвар үйлчилгээг тогтмол хийх;

9.Эдэлбэр газарт хамаарах хүүхдийн тоглоомын талбайн засвар үйлчилгээг хийж, эрсдэлтэй нөхцөл байдлыг арилгуулж, тохижуулах;

10.Худалдаа үйлчилгээний байгууллагын эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангуулах, үйлчлүүлэгч чөлөөтэй ашиглах боломжтой ариун цэдрийн өрөөг тохижуулах, үйлчлүүлэх боломжоор хангах.

11.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчныг хамгаалах, зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчинд учруулж болзошгүй сөрөг нөлөөлөл, үр дагаврыг урьдчилан тодорхойлж сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах, урьдчилан сэргийлэх зорилгоор байгаль орчны төлөв байдлын үнэлгээг эрх бүхий мэргэжлийн байгууллагаар хийлгэх.

12.Тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг төсөл хэрэгжүүлэгч иргэн, хуулийн этгээд боловсруулж, ерөнхий үнэлгээг хийсэн байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага болон аймаг, нийслэлийн байгаль орчны алба хянаж, батлан тухайн үйл ажиллагааг хэрэгжүүлэх зөвшөөрөл олгоно гэснийг баримтлах.

13.Энгийн хог хаягдлаа ангилан ялгах, шаардлагыг хангасан хогийн савтай байх, аж ахуйн нэгж, байгууллага нь хог хаягдал цуглуулах, тээвэрлэх эрх бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай хог тээврийн үйлчилгээний гэрээ байгуулах, хог хаягдлаа зориулалтын хогийн сав болон цэгт хаях эсхүл хог хаягдал цуглуулж тээвэрлэх эрх бүхий байгууллагад шилжүүлэх, хог хаягдлын үйлчилгээний хураамжийг тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй.

14.Аюултай хог хаягдал (газрын тосны бүтээгдэхүүнээр бохирдсон хог хаягдал, устгах шаардлагатай химийн хорт болон аюултай бодис, тос масло, хуванцар, дугуй, аккумлятор)-ыг ил задгай шатаахгүй, хаяхгүй, тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжид хүлээлгэн өгөх.

15.Ус ашиглах дүгнэлт, зөвшөөрлийг мэргэжлийн байгууллагаар батлуулах, ус ашиглах гэрээ байгуулж төлбөр төлсөн байх.

16.Хаягдал ус хаях, зайлуулах зөвшөөрлийг хоногт 50 шоо метрээс их, эсхүл аюултай бохирдуулах бодис агуулсан хаягдал ус гаргадаг ус бохирдуулагчид усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын (Усны газар) дүгнэлтийг үндэслэн сав газрын захиргаа, хоногт 50 шоо метрээс бага хаягдал ус гаргадаг ус бохирдуулагчид сав газрын захиргааны дүгнэлтийг үндэслэн сум, дүүргийн Засаг даргаас зөвшөөрөл авсан байх.

17.Эзэмшил газартаа ногоон байгууламж бий болгох, нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг хийж хэрэгжүүлж, нийслэл Улаанбаатар хотын хөгжил цэцэрлэгжилтэд хувь нэмрээ оруулан ажиллана уу.

Иймд аж ахуйн нэгж, байгууллага, иргэн та хууль тогтоомж, норм ба дүрэм, журам, стандартын хүрээнд:

1.“Барилгын тухай” хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалт (барилгын ажлын талбайн орчны хөдөлмөр хамгааллын дэглэмийг сахиулж, гуравдагч этгээдийг барилгын ажлаас шалтгаалсан болзошгүй аюулаас, урьдчилан сэргийлэх, хамгаалах хэмжээг авах), “Барилгын талбайн түр хашаа ерөнхий шаардлага” МNS 5414:2004 стандартад заасны дагуу барилгын ажлын талбай түүний гаднах эрсдэл бүхий орчны аюулгүй байдал, болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангаж, холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэн ажиллах.

2.Барилга угсралтын үед хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хангаж, барилгын эргэн тойронд хамгаалах түр тор, хаалт, хашлагыг Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм БНбД 12-04-06. II хэсэг -ийн шаардлагад нийцүүлэн хийж, орчны аюулгүй байдлыг хангуулж, эрсдэлээс хамгаалах.

3.Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журмын 1.5 дахь заалт (Энэхүү журмын 1.4-т зааснаас бусад тохиолдолд "Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журам"-ыг тухайн байгууллага, аж ахуйн нэгж өөрөө баталж мөрдөнө.)-ыг хангуулж, дотоод хяналтын тогтолцоог нэвтрүүлэх.

4.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлагдсан Хотын стандарт5 UCS 0301В:2022 (Барилга, замын ажил гүйцэтгэхэд иргэдийн аюулгүй байдлыг хангах техникийн ерөнхий шаардлага), Хотын стандарт: USC 1405В:2022 (Хүүхдийн тоглоомын талбайн ерөнхий шаардлага), Хотын стандарт: USC 1706А:2022 (Барилгын хог хаягдлын менежмент), Хотын стандарт: USC 1410В:2022 (Хашаа, хайс, хашлаганд тавих ерөнхий шаардлага), Хотын стандарт: USC 1410В:2020 (Явган хүний зам, талбайн төлөвлөлт, хучилт, угсралтад тавигдах шаардлага), Хотын стандарт: USC 0301В:2022 (Барилга, замын ажил гүйцэтгэхэд иргэдийн аюулгүй байдлыг хангах техникийн ерөнхий шаардлага), USC 1410С:2020 (Гадна мэдээллийн байгууламжид тавигдах ерөнхий шаардлага), Хотын стандарт: USC 1201B:2022 (Худалдаа үйлчилгээний газрын гадна орчны ерөнхий шаардлага), Хотын стандарт: USC 1701А:2022 (Хог хаягдлыг ангилах, цуглуулах, хадгалах, тээвэрлэх арга зүйн менежмент)-уудыг хэрэгжүүлж ажиллах.

5.Ногоон байгууламж, гэрэлтүүлэг, автомашины зогсоолыг Хотын стандарт: UCS1201B:2022 (Худалдаа, үйлчилгээний газрын гадна орчны ерөнхий шаардлага)-ын 4.1 дэх заалт (Худалдаа үйлчилгээний байгууллага нь худалдан авагч, үйлчлүүлэгчдийн ая тухтай, аюулгүй байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлсэн байх шаардлагатай бөгөөд үйл ажиллагаа нь эрүүл ахуйн шаардлагад бүрэн нийцсэн байна.)-д нийцүүлж хийх.

6.Стандартад нийцэхгүй гадна хаягийн байгууламж, мэдээллийн самбарыг Хотын стандарт: UCS 1202B:2022 (Худалдаа, үйлчилгээний газрын гадна сурталчилгааны байгууламжид тавих ерөнхий шаардлага)-д нийцүүлэн хийж гүйцэтгэх.

7.Гадна орчинд хөгжлийн бэрхшээлтэй иргэний төлөвлөлт буюу налуу замыг Барилгын тухай хуулийн 11.1.6 дахь заалт (хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах: барилга байгууламж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг зорчих, хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангасан байхаар төлөвлөгдөн баригдсан байх;)-д нийцүүлэн хийж гүйцэтгэх.

8.Хог хаягдлын тухай хуулийн 10 дугаар зүйл (Хог хаягдлын талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эрх, үүрэг)-ийн 10.2 дахь хэсэг (Хог хаягдлын талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага дараах үүрэг хүлээнэ:)-ийн 10.2.1 дахь заалт (энэ хуулийн 9.1.3-т заасан журмын дагуу энгийн хог хаягдлаа ангилан ялгах;), 10.2.2 дахь заалт (энэ хуулийн 15 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан хогийн савтай байх;), 10.2.3 дахь заалт (аж ахуйн нэгж, байгууллага нь хог хаягдал цуглуулах, тээвэрлэх эрх бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай хог тээврийн үйлчилгээний гэрээ байгуулах;), 10.2.4 дэх заалт (хог хаягдлаа зориулалтын хогийн сав болон цэгт хаях эсхүл хог хаягдал цуглуулж тээвэрлэх эрх бүхий байгууллагад шилжүүлэх;), 10.2.5 дахь заалт (үүссэн аюултай хог хаягдлаа эрх бүхий байгууллагад, эсхүл тогтоосон тусгай цэгт хүлээлгэн өгөх;), 10.2.6 дахь заалт (нийтийг хамарсан цэвэрлэгээ, иргэдийн бүлгээс зохион байгуулсан үйл ажиллагаанд оролцох;)-уудыг хэрэгжүүлж, орчны хог хаягдлыг цэвэрлэх.

9.Байгаль орчныг хамгаалах тухай, Усны тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, Хог хаягдлын тухай хууль, Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулиуд болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомж, дүрэм журам, стандартын хэрэгжилтийг ханган ажиллах.

10.Худалдаа, үйлчилгээний байгууллагуудын эрүүл ахуйн нөхцөл шаардлага Эрүүл ахуйн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.2 дахь заалт (эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд нутгийн захиргаа, мэргэжлийн байгууллагаас зохион байгуулах арга хэмжээнд оролцох, хуулийн хүрээнд нийцүүлэн тавьсан шаардлагыг бүрэн биелүүлэх;), 14.2.4 дэх заалт (эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийг сахин биелүүлэх;) -уудын хүрээнд хэрэгжүүлж ажиллах.

11.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь дахь хэсэг, “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” БНбД 12-03-04-ийн 6.2.2, 6.2.3 дахь заалт, “Барилга, замын ажил гүйцэтгэхэд иргэдийн аюулгүй байдлыг хангах ерөнхий шаардлага” хотын стандартын 5, 6 дахь заалтуудын дагуу үйлдвэрлэлийн барилга байгууламжийг барьж байгуулах ажил үйлчилгээг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэх, барилгын ажил эхлэхээс өмнө орчны аюулгүй байдлыг хангах, барилгын түр хашааг өнгө үзэмж сайтай, эвдрэл гэмтэлгүй, бат бөхийн шаардлага хангасан, цагаан саарал өнгөтэй, хүн олноор зорчих хэсэгт явган замын саравчтай барих мөн үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд тохиолдож болзошгүй бүсэд болон барилгын түр хашаан дээр урьдчилан сэргийлэх зорилгоор дохио санамж, аюулгүй ажиллагааны тэмдэг, тэмдэглэгээг, барилгын талбайн гол хаалганы дээр барилгын мэдээллийн самбарыг тус тус байршуулан ажиллахыг ЗӨВЛӨЖ байна.

Нийслэлийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/367 дугаар захирамжийн хүрээнд Хяналтын чиг үүргийн байгууллагуудаас хийсэн шалгалтаар дээрх чиг үүргийг хэрэгжүүлээгүй, батлагдсан Хотын стандартыг мөрдөөгүй, холбогдох хууль, тогтоомжийг зөрчсөн зөрчил илэрвэл Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн холбогдох заалтад хамаарч, Зөрчлийн тухай хууль, бусад холбогдох хууль, норм, дүрэм, журам, стандартын хүрээнд арга хэмжээ авахыг мэдэгдье.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

2024-03-26

Тэндэр шалгаруулалтын зарлал

2024-03-26

Нийслэлийн 90 байршилд гаднын франчайз үйлчилгээтэй, авто зогсоол барина

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр авто зогсоолын нэгдсэн бодлогын талаар хэлэлцлээ. Авто зогсоолын өнөөгийн нөхцөл байдал болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр мэдээлэл өгөв.Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт нийт 1801 байршилд 113.356 автомашины зогсоол бий. Зогсоолын эрэлт Бага тойрууд хамгийн өндөр байдаг бөгөөд нэг жолооч зогсоол хайхдаа 26 минутыг зарцуулдаг байна. Мөн Улаанбаатар хотын хэмжээнд орон сууцанд амьдарч буй айл өрхүүд нийт 199.676 тээврийн хэрэгсэлтэй. Харин орон сууцны хорооллууд нь нийт 80.000 зогсоолтой бөгөөд хүртээмж 40.1 хувьтай байна. Хүртээмжийг нэмэгдүүлэхэд 119.676 зогсоол шаардлагатай.Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр “06:00–20:00 цагийн хооронд зогсоолын ашиглалтын түвшин, зогсоолоор үйлчлүүлэх хэв шинжийг ялган судалсан бөгөөд эрэлт зогсоолоор үйлчлүүлэх зорилгоос хамааран харилцан адилгүй байна. Өдрийн цагаар оффис орчимд, шөнийн цагаар оршин суугч ихтэй орон сууцны бүсэд, холимог зориулалттай бүсүүдэд бүх цагуудад зогсоолын эрэлт өндөр байна” гэлээ. Нийслэлийн 90 байршилд гаднын франчайз үйлчилгээтэй, авто зогсоол барихаар төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр зогсоолын тоо 68.908-аар нэмэгдэх юм. Ингэснээр одоо байгаа зогсоолын хүртээмж 75 хувьд хүрнэ. Мөн 120 мянгат орчимд далд зогсоол барих бөгөөд нийт 7000 орчим зогсоолтой байхаар төлөвлөөд байна

2025-04-01

Чиг үүргийн давхцалтай нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч хоёр агентлагийг татан буулгана

Нийслэлийн Улсын бүртгэлийн газар, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрыг татан буулгана гэдгийг хотын дарга Х.Нямбаатар өчигдөр мэдээлсэн. Нийслэлийн Улсын бүртгэлийн газар нь улсын бүртгэлийн үйл ажиллагааг хууль тогтоомжид заасны дагуу зохион байгуулж, хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэгтэй. Харин нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар нь Засгийн газар болон нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийн зорилтуудыг хэрэгжүүлэх, төрөөс гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил, хамгааллын талаар баримталж байгаа бодлого, стратеги, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, уялдуулан зохицуулах чиг үүрэг бүхий нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг юм. Эдгээр чиг үүргийг хэрэгжүүлж байгаа газар, хэлтэс дүүргүүдэд мөн байдаг. Чиг үүргийн давхцал улс, дүүргийн хэмжээнд байгаа учраас дээрх хоёр байгууллагыг нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагаар ажиллуулах шаардлагагүй гэж үзэж байгаа юм. Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар “Бид өнөөдөр төрийн хэмнэлт гэж ярьчихаад чиг үүргийн давхцалтай бүтэц байлгаад байж таарахгүй. Төрийн алба цомхон, чадварлаг байх ёстой. Энэ хүрээнд зарим төслийн нэгжийг ч татан буулгах ажил эхлүүлнэ” хэмээн мэдэгдлээ. Одоогийн хүчин төгөлдөр хууль тогтоомжийн хүрээнд авч үзвэл нийслэлийн Улсын бүртгэлийн газар, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрыг тухайн хуулийн этгээдийг үүсгэн байгуулсан эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буулгана. Татан буулгах үйл ажиллагаа эрх бүхий байгууллагын шийдвэр, журмын дагуу явагдана. Тодруулбал, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн дагуу дараах дарааллаар татан буулгах үйл ажиллагааг зохион байгуулдаг. Үүнд, 23 дугаар зүйл. Хуулийн этгээдийг татан буулгасан тухай улсын бүртгэлийн байгууллагад мэдэгдэнэ. 24 дүгээр зүйл. Хуулийн этгээдийг татан буулгасныг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардах баримт бичгийг бүрдүүлнэ. 25 дугаар зүйл. Хуулийн этгээдийг татан буулгасныг бүртгэнэ. 26 дугаар зүйл. Хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хасна.